Миний тухай


Овог, нэр: Банзрагчийн Түвшин

Төрсөн нутаг: Завхан, Баянхайрхан

Ам бүл: 6

Мэргэшил: MBA, CPA, CPTA

Боловсрол:

2010-2014 МУИС, Хууль зүйн сургууль, Эрх зүйч хуульч

2006-2007 Итали улс, Триеста хот, ОУБИС, MBA

1993-1997 МУИС, Эдийн засгийн сургууль, Нягтлан Бодогч -эдийн засагч

1983-1993 Завхан аймаг, БаянхайрханНөмрөг сумын дунд сургууль

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

2011 Англи улс, Лондон хот, Олон улсын санхүү

2010 АССА
2010 АНЭУлс, ERP, MS Navision
2006 Филиппин улс, ERP

2003 Солонгос улс, Олон улсын аудит

Сонгуульт ажил:

2012 Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч

2008 Мэргэшсэн Нягтлан бодогчдын институтийн Удирдах зөвлөлийн гишүүн

2008-2012 ХУД-ийн ИТХ-ын тэргүүлэгч,төлөөлөгч, Төсөв, санхүүгийн хорооны дарга

2007 Сэргээгдэх эрчим хүчний холбооны Удирдахзөвлөлийн гишүүн

2006 Монголын оюуны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн

Ажлын туршлага:

2003 АПУ ХК-д Санхүү хариуцсан захирал

1999-2003 Эрэл ХХК-д орлогч нягтлан бодогч

1997-1999 Худалдаа хөгжлийн банк, эдийн засагч

Гавъяа шагнал:

2014 Алтан гадас одон
2013 Улсын тэргүүний санхүүч 2012 Хөдөлмөрийн хүндэт медаль
2009 Санхүү банкны тэргүүний ажилтан
2006 Улсын тэргүүний ТОП 10 санхүүч

 

 

 

ГЭГЭЭН ДУРСАМЖ ХҮҮХЭД ҮЕИЙГ МИНЬ БҮТЭЭДЭГ

Ирээдүй хэмээх хараахан ирээгүй цагийн тухайд ямар ч төсөөлөлгүй жаалхан хөвүүн цав цагаан цасан дунд л тоглож өсчээ. Баянхайрханд цас их унана. Бүр 2 метр гаруй өндөр айлын хашаатай тэнцэхүйц хэмжээтэй их цас хунгарладаг байв. Харин одоо тийм их цас нь хайччихсан юм бол доо гэж гайхмаар. Тэр үед өвөлдөө биеийн тамирын бүх хичээл цана, чаргаар ордог. Энэ нь хүүхдүүдийн хувьд ёстой жаргал байлаа. “Союз” цанатай бол хамгийн мундаг нь. Б.Түвшин ч багадаа бусдын адил гараар зорж хийсэн модон цанатай байсан бол нэгдүгээр ангидаа”союз”- тай болж, хүсэл нь биелж байсан баяртай агшин гэрэлт багын дурсамжинд нь тод үлдэж хоцорчээ. Гол мөс гээд байхаар сүртэй юм байхгүй ч, машины мөрөөр гудамжны цас дагтаршина. Түүн дээр нь хүүхдүүд молоконы лааз шамшийлгаж хийсэн тэшүүрээр гулгаж, эсвэл хөлдүү үхрийн баасаар хоккей тоглоно доо. Ийнхүү сайхан дурсамжууд амьдралыг хэлхэж, хамгийн сайхан бүхэн тухайн цаг үеэ бүтээдэг хойно доо.

Хавар цаг уриншаад ирэхээр хашаа, хунгар хоёрын хооронд зааг гарч, тэр зайнд тоглоно. Хайлсан цас шалбааг болж тунараад хүүхдүүд болсон хойно тоглох аргаа хэдийнэ олж, модон хөл дээр явна. Ийнхүү Б.Түвшин тэртээд алсарч хоцорсон гэгээн дурсамжаа нэхэн хөглөж, гэнэн томоогүй балчир насандаа эргэн очсон юм шиг л санагдана. Жижиг сумын нэг

давуу тал нь бүх хүүхдэд боломж тэгш. Урлаг, спортын арга хэмжээнд бүгдээрээ оролцох ёстой. Ямартаа л барилдах ёстой гээд Түвшин хүүг хүртэл түлхээд гаргаж байх вэ дээ. Ингээд л барилддаг байх жишээний. Бас дуу хууртай. Хөгжмийн багш ээжтэй учраас гэрээр нь дүүрэн ардын хөгжим байдаг. Ээж нь шанз, ятга, ёочин гээд бүх л хөгжмийг тоглоно. Ингээд л хөгжмийн хөг аялгуун дунд чих нь онгойж, урлаг уран сайхантай ойр өсчээ. Тэр ч байтугай Б.Түвшин зургаа, долдугаар ангидаа клубын бүжгийн хөгжмийг тоглодог байв. Ах нь сумын клубын бүжгэнд дүүгээ нууцаар оруулж өгөөд шанд нь үнэгүй хөгжим тоглуулдаг байжээ.

Дунд сургуулийн нэг ангийнхан

Харин одоо хааяа нэг баянхуур, тоглож өөрийнх нь хэлдэгээр даралтат хөгжим, төгөлдөр хуур стрессээ тайлдаг гэж байгаа.

ААВЫН ГАРГАСАН ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ

Түүний авга талынхан их даруу төлөв, эрдэм номд шамдсан хүмүүс. Эмээ Манзаддиваа нь энэ нутгаас сонгогдсон Ардын Их Хурлын анхны эмэгтэй депутат. Үндсэн хуулийг батлалцаж явсан, сайн малчин эмэгтэй. Тэднийх мал ихтэй айл байсан ч нэгдэл нийгэмдээ бүгдийг өгч, мал сүргээ сайн маллаж өсгөсөн хүн. Бас их ажилч, нямбай, цэгцтэй хүн байжээ. Аавд нь ч энэ зан чанар бий.

Б.Түвшингийн аав Банзрагч гуай суманд ахдахаар боловсролтой, орос, англи, төвд хэлтэй хүн байв. Маш коммунист нөхөр мөртлөө МАХН-д элсээгүй гэж байгаа. Санаа нийлээгүй зүйлээ ил тод шүүмжилчихдэг байсан учраас ахиж дэвшиж чадаагүй гэж хүмүүс ярьдаг. Нэг түүх сөхөхөд, М.С.Горбачёвын перестройкаг “Правда” сонинд гарахад нь түүнийг ойр хавийнхандаа орчуулан ярьж өгсөн “эсэргүү” нөхөр  байв.

Банзрагч гуай нэг бол гүйцээ. Хүүхдүүд нь хичээлээсээ ирэнгүүт цайгаа уугаад л даалгавраа хийгээд суулгачина. Харин оройн цагаар сонирхсон номоо унших гэх мэтээр нэмэлт “хичээл” хийх хуваарьтай. Энэ нь хэзээ хойно ч тэдний гэр бүлд хэвшил болсон зуршлын нэг. Аавын гаргасан цагийн хуваарь хүүхдүүдээ багаас нь номтой нөхөрлүүлж, нүд нээгдэхэд нь жинтэй хувь нэмэр оруулжээ.

Их сургуулийн нэг ангийнхан

Утсаар дайсан захиас

Түвшин 10 дугаар ангиа төгсөх жилээ орос хэлний юм уу, математикийн багш болно гэж шийджээ. Гэтэл шалгалт эхлэхээс10 хоногийн өмнө аав нь утасдаж “За, конкурс эхлэх гэж байна. Юугаар өгөх вэ?” гэж асуув. Түвшин “Математик, физикийн юм уу, орос хэлний багш болдог юм уу даа” гэтэл аав нь “За чи сонсч бай. Эдийн засаг гээч юм байна. Миний хүү тэрийг л судлаадах” гэж хэлжээ.

Аавтайгаа хамт

Аавын захиснаар конкурсдээд МУИС-ийн эдийн засгийн ангийн хуваарь авав. Үнэндээ ямар ангид орж байгаа талаар огт төсөөлөлгүй. Гэтэл хичээлүүд нь их сонирхолтой. Яг л зах зээлийн эдийн засгийн онолын хичээл шинээр орж эхэлж байсан үе. Багш нар ч өөрсдөө судлаад л хичээлээ заагаад л. 3 дугаар курст байхдаа л компанийн балансыг хэдийнэ гаргаад сурчихсан “халтуур” хийгээд өөрийн гэсэн бяцхан бизнестэй болсон байлаа. Нэг балансыг 10 мянган төгрөгөөр гаргана. Сүүлдээ ажлаа дийлэхгүй, заримыг нь найзууддаа зарчихна. Харин үүнийгээ ааваасаа чанд нууна. Учир нь наймаа худалдааг аав нь нэг их ойшоож үзэхгүй.

Ажлаа чинээнд нь тултал сайн хий

Ээрмэлйн үйлдвэрт дадлага хийж байхдаа том үйлдвэрийн ерөнхий нягтлан бодогч гэдэг чинь том бодож сэтгэдэг ажил юм байна гэдэг төсөөлөлтэй болсон тэрээр томоохон компанид ажилд орно гэж бодож явжээ. Ийнхүү анхны ажлын гараагаа Худалдаа хөгжлийн банкнаас эхэлж, тэнд хоёр жил ажилласан байна.

Социализмын үед Монгол Улс гол экспортоо хийдэг хивсний үйлдвэрүүддээ Австриас тоног төхөөрөмжийн зээл авсан юмсанж. Тухайн үед нэг шиллинг 3 төгрөгтэй тэнцэж байв. Гэтэл 2-3 жилийн дараа эдийн засагт маш их өөрчлөлт орж, нөгөө зээлийн өр нь 20 дахин өсөв. Өөрөөр хэлбэл, нэг шиллинг 60 төгрөг болчихсон юм. Үүнийг монголчууд яаж төлж дийлэх билээ. Үүнтэй холбоотой эдийн засгийн судалгааг хивсний үйлдвэрүүдээр явж хийдэг байв.

Дараа нь “Эрэл”компанид мэргэжлээрээ байтал АПУ компани хувьчлагдсаныхаа дараа “Санхүүгийн албаны дарга ажилд шалгаруулж авна” гэдэг зар тавьсныг олж үзээд шалгалт өгтөл тэнцжээ. Энэ шалгалтыг 30 орчим хүн өгөхөд эхний байрт Б.Түвшин,удаахбайртих сургуульд нэг ангид сурч байсан найз нь тэнцсэн юм байна. Тэд одоог хүртэл АПУ компанидаа ажиллаж байгаа юм билээ. Найз нь АПУ компанийн Сүүний бизнес эрхэлсэн захирал бол Б.Түвшин Санхүү хариуцсан захирал.

Б.Түвшин хүн өөрт ногдсон ажлаа өөрийнхөө хэмжээгээр чинээнд нь тултал сайн хийх ёстой гэдэг ”онол”-той. Тэр л онол нь түүнийг энэ зэрэгт хүргэсэн биз ээ.